
Нийслэл хотод зам засварын ажлууд ид өрнөж байна. Өнөөдөр "Өргөө" кино театрын урд талын дөрвөн замын уулзвар нээгдсэн бол Жуковын музейн урд талын автобусны буудлаас Баянзүрх дүүргийн зүүн тал хүртэлх замыг хааж, завсарын ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн Саппорогийн аюулгүйн тойргийг “Гудамж” төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болон шинэчилж байгаа ажлыг өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл багасах юм.