
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж байна.
Монголын сүүний нэгдсэн холбооноос 10.00 цагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийх гэж байна.
09.00-13.00 цагт Зайсангийн аман дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд ”Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын менежментийг сайжруулах талуудын оролцоо ба хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй нь холбоотой асуудлаар иргэн Д.Буджаргал мэдээлэл хийнэ.
12.00 цагт ШУА-ийн ҮЭХ болон Ботаникийн хүрээлэнгээс газрын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар Дархан-Уул аймагт зохион байгуулах “Технополис дахь инновацийн гуравалжин холбоо буюу Орон нутгийн удирдлага-их сургууль-үйлдвэрийн түншлэл” үндэсний сургалт, зөвлөлгөөний талаарх мэдээллийг сонирхоорой.