
Энэ ажлын хүрээнд 2013 оны 6 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд Хөдөлмөрийнхууль тогтоомж, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар мэдлэг, мэдээлэл өгөх үүднээс орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдийн хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтыг тус яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, Удирдлагын академи, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, Монголын бүтээмжийн төвийн зөвлөх сургагч багш нар удирдан явуулж, онол практикийг хослуулан заасан бөгөөд нийтдээ 21 аймгийн 53 мэргэжилтэн хамрагдсан байна.
Сургалтаар мэргэжилтнүүдийн Хөдөлмөрлөх эрхийн тухай үндсэн ойлголтууд ба Монгол Улсын нэгдэн орсон конвенциүд, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэглээний асуудал, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, олговор, ажлын цаг, хөдөлмөрийн хамтын болон ганцаарчилсан маргаан, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын тогтоол, Сайдын тушаалаар батлагдсан дүрэм, журам, аргачлал, зөвлөмжийн хэрэглээ, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын дотоод болон хөндлөнгийн хяналт шалгалт, эрсдлийн үнэлгээ хийх асуудал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх асуудал, ХАБЭА-г менежмент системийг ААНБ-д нэвтрүүлэх арга зүйн асуудал, ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол, журам, тушаал, стандартын хэрэгжилт, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын хүрээнд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын мэдээлэл, салбарын өнөөгийн байдал, зорилтууд, Бүтээмжийн тухай ойлголт, бүтээмжийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс, байгууллагын бүтээмж, чанар дээшлүүлэх хөтөлбөрийн ач холбогдол, хэрэгжүүлэлтийн талаарх мэдлэгийг бататган, тэдний орон нутагт хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын үндсийг тавьж, идэвх санаачлагыг нь нэмэгдүүлснээрээ ач холбогдолтой боллоо.