Стандартын шаардлага хангасан хэрэгцээний халуун усаар хангах хаалттай
системийн ялтсан халаагчийг ажлуулахтай холбогдуулан орон сууцны зоорийн
давхарт хамтарсан үзлэг хийж эхэлжээ.

Стандартын шаардлага хангасан хэрэгцээний халуун усаар хангах хаалттай системийн ялтсан халаагчийг ажлуулахтай холбогдуулан орон сууцны зоорийн давхарт хамтарсан үзлэг хийж эхэлжээ. Уг хамтарсан үзлэгийг 2013 оны 06 дугаар сарын 07-ноос эхлүүлсэн бөгөөд аймгийн Захирагчийн алба, “ДДС” ТӨХК, “Дархан-ус” суваг ХК-ий инженер техникийн ажилчид хийж байна. Уг хамтарсан үзлэг шалгалтыг хийснээр орон сууцны зоорийн давхарын инженерийн шугам сүлжээний гэмтлийг арилгаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад ихээхэн түлхэц болох давуу талтай юм.