
Улаанбаатар хотод метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулж, хамгаалалтад авах ёсолын ажиллагаа өнөөдөр болно. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга болон НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцох юм.
Энэ үйл ажиллагаа 11:00 цагт СХД, Драгон авто зогсоолын баруун хойно болох бол 13:00 цагт БЗД, Амгаланийн эцсийн буудалд тус тус болно.