
- 11.00 Төв аймгийн Эрдэнэсант суманд занар олборлож буйгаас ундны усны нөөц багасч байгаа талаар орон нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
- 11.30 Монголд улс төрийн хэргээр хоригдож 14 хоног хуурай өлсгөлөн зарлаж буй Өвөрмонголын иргэн О.Цэнгэлийн амь насыг аврах асуудлаар төрийн бус байгууллагууд нэгдэж хэвлэлийнхэнд хандлаа.
- 12.00 Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв, Хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос “Гоё” тарганд хийсэн лабораторийн шинжилгээний дүнг танилцуулна.
- 13.00 Шаардлага хангаагүй барилга хүлээж авсан улсын комиссын асуудлаар “Богд ар” хорооллын “Отто” СӨХ-өөс мэдээлэл хийнэ. Тус хорооллын 2005 онд ашиглалтад орсон барилгын хана цуурч цав гарсан, дусаал гоождог, бохир нь удаа дараа задарснаас хүн амьдрах аргагүй болсон аж.
Мөн УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос байгуулагдсан Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 10.00 цагаас эхлэн НЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшил газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцана.