Эрт ургацын төмсийг энэ жил улсын баяр наадмын дараа гаргаж эхлэх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Эрт ургацын төмсийг энэ жил улсын баяр наадмын дараа гаргаж эхлэх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Германы "Солит" сорцын эрт болцын булцууг Сэлэнгэ аймгийн Хашаат сум, Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Борнуур суманд тариалсан бөгөөд долоодугаар сарын 20-ноос хурааж авах аж. Цаашдаа эрт ургацын төмсийг улсын баяр наадмын өмнө гаргажбайх тухай албаныхан мэдээлж байна. Ингээд эрт ургацын төмсийг хураан авсан даруйд нийслэлд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, худалдаж эхлэх аж.
Д.Ундрах /24tsag.mn/