ШӨХТГ-аас "Юнигаз" ХХК үндэслэлгүйгээр үнээ нэмэгдүүлсэн байна гэж
үзэж, зөрчлөө энэ сарын 10-ны дотор арилгаж, авто газын жижиглэнгийн
үнийг урьдын хэмжээнд болгох тухай албан шаардлагыг хүргүүлээд байсан юм

ШӨХТГ-аас "Юнигаз" ХХК үндэслэлгүйгээр үнээ нэмэгдүүлсэн байна гэж үзэж, зөрчлөө энэ сарын 10-ны дотор арилгаж, авто газын жижиглэнгийн үнийг урьдын хэмжээнд болгох тухай албан шаардлагыг хүргүүлээд байсан юм. Мөн дээрх шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу "Юнигаз" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналын холбогдох газруудад тавих хүртэл захиргааны шийтгэл ноогдуулах арга хэмжээ авах болохыг мэдэгдээд байсан юм. Тэгвэл "Юнигаз" ХХК өчигдрөөс эхлэн газрын үнээ литр тутамд нь 50 төгрөгөөр буурууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/