
Уг хурал нь Монгол, Финлянд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан болж буй бөгөөд хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Финлянд улсын Парламентын дарга Эеро Хейнэлома, Бүгд Найрамдах Финлянд улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ларс Бакстром, Финлянд улсын Геологийн албаны Ерөнхий захирал Элиас Икдаал, “Outotec, Normet”, “PANalytical” зэрэг компаниудын төлөөлөл оролцож байна. Энэ үеэр хоёр улсын геологи,эрдэс баялгийн салбарын тухай ярилцаж, туршлага судлах юм байна.
24tsag.mn