Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол улсын нутаг
дэвсгэр дээр төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай
мэдэгдлийг бүх худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагуудад долоо
хоногийн хугацаатай хүргүүлсэний дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалтыг
хийж гарсан зөрчлийг цаг тухайд нь арилгуулсан юм

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай мэдэгдлийг бүх худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагуудад долоо хоногийн хугацаатай хүргүүлсэний дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гарсан зөрчлийг цаг тухайд нь арилгуулсан байна. Түүнээс гадна Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд “зөвхөн төлбөр тооцоог” гэж тодотгон оруулсан байдаг бөгөөд энэ нь зарим нэр төрлийн албан татваруудыг гадаад валютаар хийгдэж байгаатай холбоогүй юм. Мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ам.доллараар үнэлж байгаа хувь хүн, албан байгууллага байх юм бол иргэд манай ШӨХТГ-т хандах хэрэгтэй гэв.
Д.Ундрах /24tsag.mn/