
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрладаг ШШГЕГ-ын харьяа хорих 401-р анги маргааш буюу энэ сарын 12-ны өдөр нээлттэй хаалганы өдөр зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр тус хорих ангийн эмнэлэг, дамжин өнгөрүүлэхэд байгаа болон аж ахуйн хүмүүжигчид гэр бүлийнхэнтэйгээ чөлөөтэй уулзах юм байна. Мөн өдөрлөгт зориулан олны танил соёл, урлагийнхан уран бүтээлээ сонирхуулах юм байна.
Т.Гэрэл