Монгол улсад ДОХ/ХДХВ-ын халдвар авсан хүний тоо 140 болоод байсан бол өнгөрсөн долоо хоногт дахин нэгээр нэмэгдсэн байна. Орон нутагт шинжилгээ хийлгэсэн нэгэн иргэний онош батлагджээ. Тэрбээр 40-44 настай, эрэгтэй, биеийн байдал нь хэвийн байгаа аж. ХӨСҮТ-д тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байна. ДОХ-ын халдвар авсан 139, 140 дэх тохиолдол өнгөрсөн сард мөн орон нутгаас илэрсэн билээ. Эдгээр нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс байв.
Өнгөрсөн долоо хоногт ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1288 хүн хандаж үйлчлүүлснээс 914 /70.9% нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа хандаж үйлчлүүлжээ. Эдгээрээс БЗДХ-т өвчтэй 54 хүн илэрч, хавьтлын судалгаа, хяналт эмчилгээнд оржээ. 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан нээлттэй хаалганы өдрөөр 568 хүн хандаж үйлчилгээ авсан байна.



















































