
Засгийн газраас дунд хугацаанд үнэ тогтворуулах хөтөлбөрийн дагуу барилгын үнийг аль болох буулгах бодлого төрөөс явуулж байгаа ажлын хүрээнд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа барилгын гол түүхий эд болох арматурын үнийг энэ сарын 7-ны өдрөөс 10 хувиар бууруулсан байна. Цаашид ч өртөг зардлыг бууруулж хэрэглэгчдэд очиж арматурын үнийг бууруулах тал дээр тодорхой бодлого барьж ажиллахаа Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал М.Сайннямбуу мэдэгдлээ.
Д.Ундрах /24tsag.mn/