
Cүхбаатарын талбайд Т-Батаарын түр музей байгуулан иргэдэд үзүүлж байгаа билээ. Өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн музейг өнөөдрийн байдлаар нийт 54310 хүн үзээд байна. Өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл цайны цагаараа иргэдэд үлэг гүрвэлий олдворыг тайлбарлаж өгч, музейн тайлбарлагчдыг түр амраасан байна. Тэрбээр "Музейн тайлбарлагчид ачааллаа дийлэхгүй байна гэсний учрыг өөрөө ажиллаж байж ойлгов. Маргаашнаас эхлэн тайлбарыг бичлэгээр зааланд тавих талаар хөөцөлдөнө" гэжээ.
Өнөөдөр 13.00 цагийн байдлаар тус музейд 15 мянган хүн зочилж, эртний олдвортой танилцсан байна. Т-Батаарын тзр музейг нэг сарын турш иргэдэд үнэгүй үзүүлж байгаа юм.
Т.Гэрэл