Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Багануур дах 0427-р анги тоосгоны үйлдвэртэй болж нээлтээ өчигдөр хийлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Багануур дах 0427-р анги тоосгоны үйлдвэртэй болж нээлтээ өчигдөр хийлээ. Нээлтэд ШШГЕГ-ын дэд дарга П.Хосбаяр, Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав, тус ангийн захирагч Д.Тулга, Багануур дүүргийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат, цагдаагийн хэлтсийн дарга Ү.Хосбаяр нар оролцлоо. Энэхүү тоосгоны үйлдвэр ашиглалтад орсноор Багануур дүүрэг төдийгүй хил залгаа аймаг сумдын тоосгоны хэрэгцээг хангах, ялтнууд хөдөлмөрөөр хүмүүжих, хүмүүжигчдийн бусдад учруулсан гэм хорын нөхөн төлбөрийг барагдуулах, ялтнууд хөдөлмөр эрхлэн цалинжих гээд олон талын үр ашиг гарах аж. Тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа ялтнуудад БНХАУ-аас ирсэн мэргэжлийн хүмүүс сургалт зохион байгуулж, газар дээр нь зааж сургаж байна. Багануур дүүрэг ийн өөрийн орон нутгаас чанартай тоосго авах боломжтой боллоо.
Д.Ундрах /24tsag.mn/