Нийслэлд зам засвар бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Өнөөдрөөс Сансарын аюулгүйн тойргийг өнөө орой 22.00 цагт хааж, хучилтын ажил хийгээд маргааш өглөө 08.00 цагт нээхээр боллоо.Одоо доорх замууд хаалттай, засварын ажил нь хийгдэж байна.
Үүнд:
1. Дунд голын гудамжны зүүн хэсэг, Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайваны гүүрэн доогуур Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг 2013.06.25 хүртэл;
2. Зүүн салааны шинэ эцсээс хойшхи 1.2 км авто замыг 2013.06.12 хүртэл;
3. Баянхошууны 1.4 км авто замыг 2013.06.15 хүртэл;
4. Бэлх чиглэлийн авто замыг 2013.06.25 хүртэл;
5. Сэлбийн хойд гүүрийг 2013.07.10 хүртэл;
6. Жуковын музейн буцаж эргэдэг уулзвараас БЗД-ийн Тамгын газрын уулзвар хүртэлх 950 м замын урд урсгалыг 2013.06.14 хүртэл;
7. Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх 1 км замыг 2013.06.17 хүртэл тус тус хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна.



















































