
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сургалтад оролцож буй эмч нарт хорт хавдрын талаар судалгаа болон мэдээллээс танилцуулж илтгэл тавив. Тухайлбал ДЭМБ-ын төлөөлөгч Hai Rim Shin “Хорт хавдрын бүртгэл-Эпидемиологи” сэдвээр илтгэл тавьж, ярилцлага өрнүүлсэн юм.
Мөн салбарын Дэд сайд Ж.Амарсанаа “Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь хорт хавдар бөгөөд энэ асуудал дээр эмч нар илүүтэйгээр анхаарч судалгаа хийж байна. Цаашид хавдрын бүртгэл, ангиллыг олон улсын түвшинд хүргэхээр ажиллах болно” гэдгийг хэлж байлаа.Тус сургалтын үр дүнд хавдрын оношийг зөв тавих, хорт хавдрын тухай мэдээлэл болон эмчилгээ өндөр нарийвчлалтай болох чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (2)