Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Өөрөө марль залгисан” гэх дүгнэлтийг сонсоод Ж.Амарсанаа дэд сайд ”Ямар сонин юм бэ” гээд инээжээ

2013-6-12
0
ЖИРГЭХ
Манай шүүх эмнэлэгийн эмч нар гайхмаар, эргэлзээ төрүүлэхээр, нэгэн сонирхолтой дүгнэлт гаргасан тухай энд дэлгэрүүлье. 
1Манай шүүх эмнэлэгийн эмч нар гайхмаар, эргэлзээ төрүүлэхээр, нэгэн сонирхолтой дүгнэлт гаргасан тухай энд дэлгэрүүлье. 

Хоёр жил орчмын өмнө буюу 2010 оны есдүгээр сарын 3-нд Нийслэлийн гуравдугаар амаржих газарт гурав дахь хүүхдээ төрүүлсэн Э.Хонгорзул бүсгүйн гэдсэнд эмчлэгч эмч нар нь метр хэртэй самбай даавууг мартан оёсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Цэргийн төв эмнэлэгт хагалгаа хийлгэж нарийн гэдэснээсээ метр хэртэйг тайруулсан бүсгүй өнөөдөр хүний асрамжинд, өдөр хоногийг маш хүндхэн өнгөрөөж байна.  Хариуцлага алдсан эмч Н.Оюунгэрэл, Н.Батзаяа, сувилагч Н.Ганчимэг нарыг ажлаас нь халж, тэдэнд БЗД-ийн Цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгаж эхлээд байсан билээ. Гэтэл тус хэрэг яг шүүхэд шилжихийнхээ өмнө шүүх эмнэлэгийн  дүгнэлтээс болж хэрэгсэхгүй болох дээрээ тулххд байна.

Тодруулбал "Э.Хонгорзулыг нэг метр хэртэй урт самбай даавууг өөрөө амаараа залгисан" гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлэгийн эмч нар гаргажээ.

Тиймээс энэ талаар тодруулахаар бид Г.Хонгорзул бүсгүйн гэрээр очлоо. Нэг үеэ бодвол эмэгтэйн оюун ухаан орж гарахаа больсон байна. Нэгдүгээр эмнэлэгт хэвтээд бие нь нилээн дээрдсэн бүсгүй хөл дээрээ зогсож явдаг болсноос гадна нь биеийн жин нь 10 гаруй кг-аар нэмэгджээ.
 
Гэтэл хэд хоногийн өмнөөс бүсгүйн биеийн байдал нь доройтож, эхэлсэн байна. Өдөр бүр дусал тариа хийлгэж байгаа гэнэ. Дусал тариагаа хийлгэхгүй бол гар хөлийн шөрмөс нь татаж, эрүү ам нь ээрч унадаг болсон тухай гэр бүлийнхэн нь ярьсан юм. Уг нь хэд хоногийн өмнө дүүргийн эмнэлэгт хэвтээд эмчлүүлээд гарчээ. гэнэ. Гэтэл бие нь огт дээрдээгүй ба гэртээ байгаатай адил байсан тухай тэрээр өөрөө ярилаа. Уг нь нэгдүгээр эмнэлэгт хэвтэж дахин эмчлүүлмээр байгаа ч бүсгүйг тус эмнэлэгийнхэн хүлээж авахгүй байгаа учраас ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаад хэвтүүлж өгөхийг хүссэн өргөдлөө хүргүүлжээ. Одоо хариуг нь хүлээж сууна. Дээрээс нь “Марль амаараа залгисан” гэсэн шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хараад сэтгэл санаагаар унаж, тавгүйтэж байгаа гэнэ. Ядарч сульдсан бүсгүйн яриа тун бүдэг сонсогдох тул үргэлжлүүлэн нөхөр Ж.Ганхуягтай ярилцлаа.

нөхөрЖ.Ганхуяг: Шүүх эмнэлэг ганц ч шинжилгээ аваагүй мөртлөө дүгнэлт гаргасан байсан

- Та нар шүүх эмнэлэгийн дүгнэлттэй хэзээ танилцсан бэ?

- Манай эхнэрийн хэрэг дээр ажиллаж байгаа байцаагч нь энэ сарын 9-ний шөнө манайд шүүх эмнэлэгийн дүгнэлтийг бариад орж ирсэн. Ерөнхийдөө “Ийм дүгнэлт гарсан байна” гэж танилцуулаад явсан. 10-ны өглөө дөнгөж ажил эхлэх үед байцаагчтайгаа уулзаад шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хувилж авъя гэхэд “Прокурор руу аль хэдийн шилжүүлсэн” гэж хэлсэн. Шөнө дүгнэлт бариад явж байсан хүн чинь хэдийд нь прокурорт аваачаад өгчихдөг юм. Шөнөөр манай хуулийнхан ажилладаг болчихсон юм уу. Эндээс үзэхэд хэрэг хийсэн эмч нар нь, байцаагч шүүх эмнэлэгтэйгээ хуйвалдаж байгаад энэ хэргийг нуун дарагдуулах санаатай байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлтэд "Өөрөө марль залгисан" гэсэн дүгнэлт гарсан байсан. Эмч нар нь хариуцлага алдаагүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна лээ. Ард түмэн бүгд мэдэж байгаа учраас бид цааш заргалдана гэж бодож байгаа. Энэ хэргийг нуун дарагдуулаад өнгөрчих гэсэн бодолтой байна.  Бид тэнэг хүмүүс биш шүү дээ. Ийм дүгнэлт гаргаж л байдаг. Ж.Амарсанаа сайд руу ярьсан чинь “Ямар сонин юм бэ гээд инээж байсан. Өргөдөл бичээд хүрээд ир” гэсэн. Уг нь прокурорт хэрэг нь шилжих үед шүүх эмнэлэгийн дүгнэлт гарч байсан. Тэр дүгнэлтэд “100 хувь эмч нарын буруугаас болсон. 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн дүгнэлтийг гаргасан” байсан.

- Э.Хонгорзул энэ дүгнэлтийг хараад их хямарсан гэсэн?

- Биеийн байдал нь сайнгүй байхад ийм дүгнэлт гаргасан. Бид нарыг яаж зовоох гээд байгаа юм бүү мэд. Бид нар бүгд дотроо бухимдсан байдалтай байна. Өөрөөс нь ганц ч шинжилгээ аваагүй байж эрүүл мэндийн дүгнэлт гаргаж болдог юм  уу.

- Өвдөж эхэлснээс нь хойш ер нь хэдэн төгрөгийг эмчилгээнийн зардалд өгчихөөд байна?

- Таван сая гаруй төгрөг зарцуулсан. Бид энэ хүнийг хөл дээр нь босгохын төлөө урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж байна. Хүнээс мөнгө зээлж байна. Банкнаас ч гэсэн жаахан зээл авсан. Бид хоёр хоёулаа “Да” хүрээ дээр лангуу ажиллуудаг байсан. Цөөхөн хэдэн төгрөг банкинд хураасан байсан. Тэр мөнгөө хуу хамаад л хэрэглэсэн. Өдөрт би таксинд яваад жаахан хэдэн төгрөг олоод л эм тарианд  өгч байна.

- Хариуцлага алдсан эмч нар хэдэн төгрөг өгсөн бэ?

-
Хоёр сая гаруй төгрөг авсан. Одоо тэр эмч нар руу  залгаад ч утсаа авахгүй байгаа.

- Цаашид эрүүл саруул болож эдгэрнэ гэсэн найдварыг эмч нар хэлж байна уу?

- Гэдэс залгуулах хагалгаанд ахиж орно. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд “Өмнөх гэдэс залгасан мэс заслын шарх нь сайн эдгээгүй байна. Сарын дараа орж магадгүй” гэсэн. Бие султай болохоор эдгэрэлт нь удаан байна. Уг нь энэ хагалгаанд орчихвол идэж уусан юм шингээд хурдан хөл дээрээ босоод ирнэ гэж эмч нар хэлсэн. Одоо бол идэж, уугаад л шууд гаргаж байгаа.

- Нэгдүгээр эмнэлэг эмчилгээг хэр сайн хийсэн бэ?

- Маш сайн хийсэн. Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд бие нь их сайхан болдог юм. Дүүргийн эмнэлэг бол эмчилгээ үнэхээр муутай. Одоо дахиж нэгдүгээр эмнэлэгт хэвтүүлмээр байна.

- Та бүгд өмгөөлөгч авахаар хөөцөлдөж байна уу?


- Энэ хэрэг дээр ажиллаж байгаа байцаагчаас нь бид нар намар “Өмгөөлөгч авах уу” гэж асуухад “Эрүүл мэндийн байгууллагын буруугаас болж ингэсэн учир өмгөөлөгч авах хэрэггүй. Шүүх хурал болоод буруутай хүмүүс нь тодорхой болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид өмгөөлөгч аваагүй. “Та өмгөөлөгч авах хэрэггүй гэсэн биз дээ” гээд одоо хэлэхээр “Мэдэхгүй. Би тэгэж хэлээгүй” гээд байгаа. Одоо өмгөөлөгч авъя л гэж бодож байна.

- Танай гэр бүлийн уур амьсгал ер нь ямар байна?

- Манай хоёр бага хүүхэд хөдөө байгаа. Том охин маань ээждээ тусалж байна. Хувцсыг нь угаах, үсийг нь самнахаас эхлээд асаргаа их шаардагддаг. Манай гэр бүл хоёр гурван хэсэг салчихсан тусдаа амьдарч байна. Хоёр хүүхэд маань хөдөө. Эхнэр том охин маань хадам ээжийнд амьдарч байна. Би гэртээ байна. Хонгороо ээж дээрээ байсан нь нь арай дээр юм.

IMG1295
Харин шүүх эмнэлэгийн дүгнэлтийг гаргасан /ШЭШХ/-ийн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд “Э.Хонгорзулын хэргийн материал, өвчний түүхээс харахад “Э.Хонгорзулын нарийн гэдэс, бүдүүн гэдсийн уулзварт марль нь орсон байсан. Тэгэхээр нь эмч нар гэдсэнд нь үүссэн шархаар нь гэдсэн доторх самбааг нь гаргав. Тэгээд шархтай гэдсийг тайрав” гэж бичсэн байна. Э.Хонгорзул кесарева хийлгэсэн. Эмч нар марлиа хэвлийн хөндийд үлдээгээгүй. Марль хэвлийн хөндий биш гэдэснээс гарч ирсэн. Гэтэл Э.Хонгорзулаас гарсан марль хоол боловсруулах эрхтэнд орсон байсан. Энэ марль амны хөндийгөөр, эсвэл шулуун гэдсээр орсон гэсэн үг.” гэж хэлжээ.

Тус хэргийн үнэн зөвийг тогтоолгохын тулд дахин шинжилгээнд ороход бэлэн байгаагаа Э.Хонгорзул ч хэлж байна.

IMG1295



Т.Энхэлээ



0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (202.180.216.226)
    Эмч нар ажил мэргэжлээрээ боож явцуурч эрдэнэт хүний амь нас юу ч биш болжээ. Ёс суртахуунгүй байдлыг зогсоохыг ард түмэн шаардаж байгааг төр анхаармаар .
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.18.12)
    tserendeviin oyungerel gej emch baidag ym egch ni bas yl abaad ene meter argalj garsan ingej khuuliig guuli bolgoj baiga ym khumuusee tsaash ni share khiij ene met muukhai uildlig taslan zogsoogch
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (202.72.245.149)
    Дүгнэлт гаргасан эмчид яг адилхан хэмжээтэй мараль залгиуулаад эсвэл шулуун гэдсэнд нь хийгээд л үзчихээч дээ.
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.113.141)
    buzariin shuuhiin buzariin shuuh emneleg.olon myangan gemgui irgenii uheliig doromjilj, olon myangan ***** yargachidiin avraliin burhan bolson gazar daa.
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.8.10)
    ene khentii aimgiin khuukhen egch ni bas ylktan ene met muukhai khumuusin zolios bolj baiga khumusee tsaas ni ankhaaruulj baibal zugeer baina setguuldee bayrlalaa
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.8.10)
    khuuusee ene meterekhchuudigg alj b.na shude shorond ni suulgaj emch narig ankhar suulin ued emch nar shorond suudag khuumusig khudlaa onsh gargaj mungu abch khjumuusiig khokhirooj b,na
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.8.10)
    iim khumuust shorondoo yabhgui ene meter khunalj bain shudee
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • tungaa (202.179.8.10)
    tserendendeviin oyungerel emch ingesen ter arai gej ariin khaalgar tanideg khuner argaluulj emch bolosn doplomin sain shalguul er ni diplom khuramch abdag khumus ii ym hiij baigaa ym egch ni 24 surguulid bagshildag tserendebin oytunchimeg gej khun bagsh nereer khumusesguij ybaa ym
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • oyunaa (202.179.8.10)
    khentii aimgiin tserendendebin oyungerel gej egch ni 24 surguulid bagshildag tserendebin oyunchimeg egch ni yltan oyuntuya gej baiga ter eniig engij grgaj baiga ym duu ni bas usnii khereg erkhleh gazar ajildag oyuntugs khumusee seremjileereeo
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
    • khentii aimgiin tserendeviin oyungerel gej emch bii egch ni bas yl abad ene meter argalj sursan iim muukhai khumuusees seremjluulj tsaash ni taraagaach
      2013 оны 06 сарын 12
  • арай ч дээ. (103.9.90.253)
    энэ муухай эмчийг бөө нар минь хашраагаад өгөөч
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
    • хэ ү х сэн ба ас луйварчид луйварчнаа дэмжих болохоос хашраадаггүй юм
      2013 оны 06 сарын 12
  • saruul (202.179.8.10)
    khentii aimgiin tserendendebiin oyungerel gej ynkhan araigej ariin khaalgar tugssun khuukhen ingesen egch ni yltan bas khumuus tsaash sermjluulj taartegehgui bol iim met aluurchingas bolj bid uregdekh ni
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • ??????????? (90.197.31.13)
    1 metre marla-g zalgihad hooloid teegleed dooshoo orj ogohgui l baimaar yum. eniig ter zalgisan geed baigaa emch nariin amand ni hiigeed unheer zalgij boldog yum uu ugui yum uu gedegiig turshij uzeh heregtei!
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • bolimoor ym (203.194.115.158)
    ter marli gedesnii gadnaas n coolood dotogshoo orson ym bishuu emch nariig xamgaalax gd bur ydchix yma
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • hh (203.241.247.100)
    Udvaliig zailuulah heregtei Yeronhiilogchid devshij Enkhbayariig hamgaalj yavahaar ajilaa hiigeechee
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • manai shyyh emnelegiihen bol (203.241.247.100)
    gaihamshigtai avilgalchid shyydee ilerhii tiim shiidver gargasan hyn bol hediig avsan bh uu shuud shalgah heregtei nohdyyd avsan mongoo heer gargaad bulchihaas ni omno barivchil
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Munkhzul (202.131.233.59)
    zalgulaad *****
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • xuulich (90.177.107.167)
    Ened neg l zuil xaragdaj bgaa ni suulchiin dugnelt gargasan /avilaga avsan/ emchiig xatyy shiitgex ni zov bn
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • 3-r torohod torson eh (122.201.18.197)
    hevliin hondiind ni martaj oyogui yum bnaa.hevliin hondiid martsan bol nariin, buduun gedes ruu orohgui l de.shuluun gedseer ni hiisen marlia avahaa martaad ter ni tsaashaa orchsiim bna.klizm tavij tseverlelgui yaaraltai kesarev hagalgaa hiihed shuluun gedes ruu marli hiichdeg ym bnale.hagalgaanii ueer otgon shingen garahaas sergiildeg ym shig bnale.bi 3-r torohod yaraltai hagalgaagaar torchood hundreh geheer bolohgui hed honoson.tegeed duleed bsn chini minii shuluun gedesnees neleen urt marli garsan.tsaashaa yavchaagui ni az bolj de.ene bol emchiin geheesee iluu suvilagchiin buruu yum shig bna.
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Z (112.72.12.17)
    ENE BALIAR EMCH NERTEI ALUURCHIDDAA OLIGTOIHON HATUU HARIUCLGA TOOCDOG BOLOHGUI BOL HEN DURTAIN EMCH BOLJ HUN ALAAD BNA AJILDAA MASH HAINGA HEN ILUU MONGO OGOH BOL GEEDL HUNII TURUBCHLUUL HARJ YABHAAS HEND YAJ TUSLAH BE GEJ BODDOG EMCH MASH COOHON BOLOOD BNA ENE BOL HARIUCLGA BAIHGUI UCHIRAAS HALTUURDAAD BNA SHUU DEE ELBEGDORJOO UDBALAA ARD CHIN HUN HOHIRSOORL BNA TA NAR ALBAN TUSHAAL ERH MEDLIIN TOLOO ALALCHADCH BELEN BGATAI YAG ADILHAN BOLCHOOD BNA
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (117.111.2.172)
    archaagvi hogiin malnuud zvgeer l turhud iim hariutslaga aldaj bga shte ter ervvl mendiin said mvv hogiin ***** yugaa hj bgan vhej dald oroisoi manaid vneheer amid yvah batalga alga bvvr ochmoorchgv sanagdchihla
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • ха ха ха (202.70.42.26)
    хааа хаа хах ахха ааах хэ хахэ хэххох охоо хох хо хох хих хи хи ёо ёо элэг хөшж үхлээ. энэ үнэхээр шилдэг онигоо болжээ. баярлалаа ойрд ингэж инээгээгүйн байна шүүхийн эмч нараа
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.210)
    hun shorond hiihdee mergejliin zasag tur shuu dee.ardchilsan namiin emch nar yum bnal daa tegeed shorongui salj bgaa yum bnaldaa. tuunees bish ali ert tsoojilchihson bh yostoi doo. uuruu marli zalgidag yamar hun bhaw doromjilj bna da. shuuhee gej.....
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • zochin (202.72.245.146)
    ymarch bsan unshij l bolj bna humuust medeelel hurgeh gesen setgel ni saihan bna. mungutei humuus ingej boldog gedeg setgeleeg mongoliin shuugch nar uursduu bii bolgoj bna. arai ch dee Mongolchuudaa
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.94.35)
    пээээээээшшшшшшш. Амьдрал үнэхээр мөнгөн дээр тогтдог болчихсон юм байна. Мөнгөгүй танил талгүй бол бузар юмнуудын тоглоом болоод л өнгөрөх юм байна л даа.
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Etern***** (124.158.104.229)
    Сэтгүүлч минь дээ жаахан эв хавтай бич л дээ. Найруулга гэж авах юм алга. "Бие нь сайжирсан байна. Гэтэл муудсан гэнэ" гэх шиг. Бичсэнээ ганц удаа эргээл харчихаж бай л даа. "эмчлүүлээд гарчээ. гэнэ."
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    3 цаг 59 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    7 цаг 20 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    7 цаг 25 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    22 цаг 30 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    22 цаг 56 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    22 цаг 57 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК