
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын түүчээ болж Баянзүрх дүүргийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэр дэх Батлан хамгаалахын их сургууль орчимд төсөл хэрэгжүүлэгч "Баганат өргөө" ХХК албан ёсоор бүтээн байгуулалтын ажлаа эхлэх гэж байна. Шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 10.00 цагт Батлан хамгаалахын их сургуулийн зүүн талд 310 дугаар ангийн урд болно. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга болон бусад албаныхан оролцоно.