Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хилийн чанад дахь Ерөнхийлөгчийн сонгууль нөгөөдрөөс эхлэнэ

2013-6-12
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар 6 сарын 14-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхийг эдлэх гэж байна. Энэ талаар “Онлайн Парламент”-(eparliament.mn )ад Европ тивд суугаа Монголчуудаа төлөөлөн сонгогдсон “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” ТББ-ын тэргүүн Ганболдын Билгүүнтэй ярилцлаа.
    imagesМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар 6 сарын 14-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхийг эдлэх гэж байна. Энэ талаар “Онлайн Парламент”-(eparliament.mn )ад Европ тивд суугаа Монголчуудаа төлөөлөн сонгогдсон “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” ТББ-ын тэргүүн Ганболдын Билгүүнтэй ярилцлаа.


- Гадаадад амьдарч буй Монгол улсын иргэд маань хоёр дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. 2012 оны УИХ-н сонгуульд 4329 иргэн бүртгүүлж байсан бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6494 иргэн бүртгүүлжээ. Энэ хэр хангалттай тоо вэ?

Юуны өмнө  гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн сонгууль өгөх  хууль, эрх зүйн орчин бүрдэн хэрэгжиж байгаа нь том дэвшил  юм. Тухайн үеийн Засгийн газар, СЕХ болон ТББ-уудын идэвхи санаачлагаар олон жил яригдсан санал бодит байдал болсон. Энэ удаагийн сонгуульд хуульд заасны дагуу гадаад дахь монголчууд өнгөрсөн тавдугаар сарын 5-30 ны өдрүүдэд нийт 39-н Дипломат төлөөлөгчийн газруудаас өөрийн харъяалагдах аль ойр газарт биечлэн ирж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх ёстой байсан.  Санал өгөх өдрийг хуулийн дагуу 6 сарын 14-16-ны өдрүүд гэж тогтоосон бөгөөд сонгогчид нь Дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж санал өгөх үүргийг хүлээж буй юм.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгөхөөр 6494 иргэн бүртгүүлсэн байна?

Хэрэв албан бус тоогоор 200.000 Монголчууд гадаадад амьдардаг гэж үзвэл тэдний зөвхөн гурван хувь сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. Энэ тоо санал өгсний дараа буурах магадлал бий. Яагаад гэвэл өнгөрсөн онд УИХ-ын сонгуулиар 4276 иргэн бүртгүүлснээс 2777 иргэн саналаа өгсөн. Энэ нь нийт сонгогчдын зөвхөн нэг хувь нь л сонгуульдаа оролцсон байдаг. Энэ онд, санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо өссөн  харагдаж байгаа хэдий ч энэ бол маш чамлалттай тоо.

- Гэвч чамлахаар чанга атга гэдэг шүү дээ?


- Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж байхад бид хөнгөн хандаж болохгүй юм. Үндсэн хуулийн 2 бүлгийн 16.9 зааснаар Монгол улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Олон Монголчуудын эрх зөрчигдөж, тэд  эрхээ эдлэх боломж нь бүрдээгүй байна гэсэн үг юм.  Мөн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Гэвч сонгох эрх зүйн орчин нь огт бүрдээгүй байна. Улс нь гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрх зүйн орчныг бүх боломжтой талаас нь бүрдүүлж өгөх ёстой. Нэг жишээ авбал ХНБГУ-д амьдарч буй иргэд маань сонгуулийн саналаа нийслэл хот  Берлинд суугаа  Элчин сайдын яаманд өгөх учиртай. Гэвч Монголчууд ихээр ажиллаж амьдардаг Штуттгарт хот л гэхэд нийслэлээс нь 600 км хол оршдог. Өнөөдөр амьдралын төлөө хэдэн төгрөг олохоор зүтгэж яваа тэр хүмүүсээс бүтэн өдрийнхөө ажлыг алдаад, бас замын зардлаа өөрсдөө төлөөд, ирээд саналаа өгөөд буцаад явна гэдэг бол тэднээс дэндүү их зүйл шаардсан асуудал юм. Бид үүнийг зохицуулж,  тэдэнд  боломжийг олгох хэрэгтэй.

- Сонгууль өгөх өөр арга зам хайх хэрэгтэй гэсэн үг үү?

- Тийм. Манай улстай хүн амын тоогоор ижил төстэй буюу 1,2 сая гаруй хүн амтай Эстони улсад л гэхэд 2011 оноос гар утсаар буюу интернэтээр парламентийн сонгуульд оролцох боломжийг нэвтрүүлсэн байна. Зөвхөн манай улсын Дипломат төлөөлөгчийн газрууд байдаг 39 орноос өөр олон оронд ч гэсэн сонгууль өгөх хүсэл, сонирхолтой олон монголчууд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Үүнээс гадна сонгууль болох 39 салбар хороонд  нийт зуун дал, наян хүнийг ажиллуулж үргүй  зардал их гаргаж байна. Герман, Америк мэтийн өндөр хөгжилтэй оронд аль 50, 60 жилийн тэртээгээс “шуудангаар сонгууль” өгөх тогтолцоо нэвтрүүлсэн байдаг. Анх хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон, гадаадад суугаа иргэдийнхээ санал өгөх боломжийг бүрдүүлэх зорилготой нэвтрүүлсэн боловч иргэдээ сонгуульд идэвхитэй оролцуулах зорилгоор бүх хүнд энэ боломж нээлттэй болсон байна. ХБНГУ-д 2009 оны сонгуульд л гэхэд сонгогчдын 21% нь шуудангаар саналаа өгсөн байна. Бидний ардчилалын үлгэр дуурайлал болдог Швейцарьт иргэд нь ихэвчлэн шуудангаар л сонголтоо хийдэг байна. Ийм жишээнүүд байхад бид үр дүн муутай, үрэлгэн ажил хийж байгааг засаж залруулах шаардлагатай байна.

- Энэ талаар СЕХ болон бусад холбогдох газруудаас санал гарч байсан уу? Та энэ талаар тэдэнд хандсан уу?

- СЕХ сонгуулийн хууль дүрэм боловсруулахдаа иргэд, иргэний нийгэм ТББ-ийн саналыг бүрэн  сонсохгүй байна. Ингэснээрээ үндсэн хуулийг зөрчин, амьдралаас тасархай, хуучинсаг сонгуулийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Би иргэн хүнийхээ хувьд СЕХ-нд хандаж байсан. Огт авч хэлэлцээгүй. Миний бие Онлайн парламентад Европод суугаа Монголчуудаа төлөөлөн сонгогдохдоо хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдийнхээ эрх зүйн орчинг дээшлүүлэхийг амласан байгаа. Сонгох сонгогдох эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх гэдэг бол яах аргагүй хамгийн нэгдүгээрт тавигдах болно. Энэ тал дээр СЕХ болон хууль  санаачлагчидтай хамтран ажиллаж дээр дурдсан саналуудаа бодит байдал болгохоор идэвхитэй ажиллах болно.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 29 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК