"Vip crown auto club" болон "Нийгмийн Идэвхтэй залуус" ТББ хамтран
Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгах ажлыг, усны ундарга болсон Туул
голын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлаар эхлэхээр болжээ.

"Vip crown auto club" болон "Нийгмийн Идэвхтэй залуус" ТББ хамтран Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгах ажлыг, усны ундарга болсон Туул голын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлаар эхлэхээр болжээ. Их хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй иргэд, хүүхэд залуус, албан байгууллага хэн бүхнийг энэхүү бүтээлч ажилд нэгдэхийг тэд уриалж байгаа аж. Эл цэвэрлэгээний ажил энэ сарын 15-нд болох бөгөөд "Ривер Бич" амралтын газраас Зайсангийн гүүр хүртэлх голын урд, хойд талын эрэг дагуух нийт таван километр газрыг 10.00-16.00 цагийн хооронд цэвэрлэх аж.