Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр 200-300 хүүхэд зусланд үнэ төлбөргүй амардаг. Өөрөөр хэлбэл жил
бүр нийслэлийн Засаг дарга амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур
орлоготой айл өрхийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй амраадаг жишиг тогтсон

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр 200-300 хүүхэд зусланд үнэ төлбөргүй амардаг. Өөрөөр хэлбэл жил бүр нийслэлийн Засаг дарга амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй амраадаг жишиг тогтсон. Тэгвэл энэ жил Нийслэлийн Засаг даргын захирамж гарч ТҮК-ийн ажилчдын 200 хүүхдийг амраахаар болсон. Тэгэхээр эл хүүхдүүдээс гадна 220- 250 хүүхэд амраах юм байна. Зуслангууд нийгмийн хариуцлагын хүрээнд 10 хүүхэд тутамд нэг хүүхдийг үнэгүй амраах гэрээ хийж, зуслангууд нэмж тав, таван хүүхдийг өөрсдийн хөрөнгөөр амраахаар болж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/