
эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан, эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, ял шийтгэлгүй байх аж. Одоогоор эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх 5 удаагийн сургалтыг зохион байгуулж нийслэл болон орон нутгийн хэмжээнд нийт 340 гаруй эвлэрүүлэн зуучлагч бэлтгэгдээд байна. Тэдгээрийн ихэнх нь хуульч мэргэжилтэй аж. Өндөр хөгжилтэй орнуудад инженерүүд, эмч нар гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс эвлэрүүлэн зуучлагчаар ажилладаг, энэ ажлаараа амжилт олсон нь ч цөөнгүй байдаг гэнэ. Тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй хүнээр мэрэгжил нэгтнүүд нь ч маргаанаа шийдвэрлүүлэх сонирхолтой байдаг аж.
Дашрамд дурдахад эвлэрүүлэн зуучлагчийн ажлыг орон тооны болон сайн дурын ямар ч хэлбэрээр хашиж болох юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/