Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам баталсан.
Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг Нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа.

Шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж хоёрдугаар шатны шалгалтад өөрийн хүсэлтээр орох анги бүлэг багш нарын нэрсийг сургууль, дүүргээр нэгтгэн гаргасан ба шалгаруулалтын 2-р шатанд нийт сургуулийн 59,6 хувь буюу 145 бүлэг орж монгол хэл, математикийн хичээлээр сурагчдын чадварыг тогтоосон юм.
Энэхүү чанарын шалгаруулалтын дүнг Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн /мөнгөн урамшуулал олгох тухай/ Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 10-ны өдрийн А/575 тоот захирамжаар 50 багшийн үзүүлсэн амжилт, үр дүнгээр нь тус бүрийг 1-5 сая төгрөгөөр урамшууллаа.
“Боловсролын чанарын шинэчлэл нийслэлд” тайлангийн хурлын үеэр хүүхдүүдээ амжилттай сургаж төгсгөсөн багш нарт өндөр шагналыг олгохын зэрэгцээ тухайн ангийн бүх хүүхдэд “Амжилт” медаль, “Батламж” олголоо.
Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг Нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа.

Энэхүү чанарын шалгаруулалтын дүнг Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн /мөнгөн урамшуулал олгох тухай/ Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 10-ны өдрийн А/575 тоот захирамжаар 50 багшийн үзүүлсэн амжилт, үр дүнгээр нь тус бүрийг 1-5 сая төгрөгөөр урамшууллаа.
“Боловсролын чанарын шинэчлэл нийслэлд” тайлангийн хурлын үеэр хүүхдүүдээ амжилттай сургаж төгсгөсөн багш нарт өндөр шагналыг олгохын зэрэгцээ тухайн ангийн бүх хүүхдэд “Амжилт” медаль, “Батламж” олголоо.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)