Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СТА, жүжигчин М.Саранцэцэг: Ондоо дугуй тавьсан тэрэг илүү хол явна гэж үү

2013-6-13
0
ЖИРГЭХ
“Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр олонд танигдсан СТА, жүжигчин М.Саранцэцэ­гтэй хэдэн хором ярилцлаа.
sarantsetseg“Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр олонд танигдсан СТА, жүжигчин М.Саранцэцэ­гтэй хэдэн хором ярилцлаа.

-Сүнжид багш сайхан зусаж байна уу? Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд таныг оролцож байна гэж сонслоо. Та хэнийг “сойж”, дэмжиж байна вэ?

-Монгол улс хөгжлийн шинэ гараанд ирээд байна. Алсыг зорин давхиж яваа автомашинтай эх орноо, энэ улсаа зүйрлэж нэг бодъё. Нийслэл, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн дөрвөн дугуйтай машин хөгжил гэдэг газар руу хурдалж явна гэж бодъё. Нэг дугуй нь сондгой бол хол явах уу? Өөр машины, ондоо хэмжээтэй дугуйн дээр догонцсон тэрэг хол явах нь битгий хэл аваар осол ч болж мэднэ шүү дээ. Бид улс орон гэдэг машиныхаа хөтлөх дугуйнд нь хөндлөн, том саад тавимааргүй байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа юм.

-Авлига, хээл хахуулийн хэргүүд илрээд, дарга нарт хуулиас дээр хэн ч байхгүй шүү гэдгийг ойлгуулж байна. Иргэд ч энэ талаар мэдээлэл сайтай байгаа, таны хувьд авлигалын гинжийг хэнээр таслуулах вэ ?

-Өнгөрсөн сонгуулиас хойш өмнөх дарга нартай холбоотой сонин сонин юм ил болж эхэллээ. Хогон дээр хаясан сейфнээс таван зуун сая төгрөг олдож гэнэ. Хонио хариулаад явж байхад нь нэрийн дансанд нь нэг байтугай тэрбум төгрөг ороод нуугдчихдаг гэнэ. Хоёр ээжтэй, нэг эцэгтэй, хорин хэдтэй хүүхдүүд хорь гучин жийптэй, хоёр гурван хаустай гэнэ.  Энэ элдэв сонин мэдээний эзэд нь Эрүүл мэндийн сайд, Татварын дарга, МИАТ-ын захирлууд байсан байна. Арабын султаанууд шиг амьдарч байсан Ардын намын дарга нар нууц амраг, нуувар хүүхэд, холын хамаатан, ойрын хамсаатнуудынхаа нэр дээр ард түмний мөнгийг гувчуулан завшиж байжээ. Одоо тэд хэний ард нуугдаж, яаж баашилж, бачимдаж байгааг харж байгаа учраас бид “Авилгалын гинжийг ахиад цааш нь таслагтун” гэж байна. Тийм ээ, авилгалын гинжийг таслагтун. Хэнээр гэж асуулаа, би Элбэгдоржоор гэж хариулна.

-Сүнжид багш Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу, ямар санал санаачлагууд дэвшүүлж, түүнээс онцолж дурьдвал ?

-Хүмүүс намайг “Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр маань заримдаа дууддаг. Би энэ дүрдээ хайртай. Тийм болохоор хүүхэд, боловсролын сэдэв надад ойр байдаг. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгыг Ерөнхийлөгч дэмжиж, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө маш чухал зүйл дэвшүүлснийг манай эрчүүд мэдэхгүй явна лээ шүү. Бичил цэцэрлэг, ээжүүдийн тэтгэмж гээд үр хойчоо бодсон үнэхээр чухал ажлыг Ц.Элбэгдорж гэдэг аав мөрийн хөтөлбөртөө оруулсан байна. Өөрөө олон нялх нойтон хүүхдийн эцэг, өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн болохоор харсан байна, анзаарсан байна. Өөр бусад чухал санал санаачилга хөтөлбөрт нь олон байгаа. Гэхдээ үр хүүхдүүдийн маань өсч бойжих цэцэрлэг, памперс каашны мөнгөнд санаа зовох зүйлгүй болгох энэ ганц санаачилга нь л Ерөнхийлөгчөө дэмжих хангалттай том шалтгаан мөн юм шүү.

- Ярилцсанд баярлалаа, Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ ?

-Эцэст нь нэг зүйлийг хэлье. Энэтхэг, Хятад, Орос, Америкийн дэргэд бид жижигхэн харагдаж болно. Тийм ээ, тэдний хажууд Монгол жижигхэн харагдаж болно. Гэхдээ миний Монгол жижиг улс биш ээ. Үзсэн туулсан, өнгөрүүлсэн замнасан, өнө хойчийн зорилго маань том, илүү том юм шүү. Том биегүй ч том зорилготой хүнээр удирдуулсан Монгол орон маань мөнх оршиг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.10.150)
    Энэ одоо хэн бэ өөрөө тийм ижил дугуйтай яваад байгаа хүн юм байхдаа Энэ авгайгын хэнийг сонгох хэнд хамаатай юм Жижиг улсыг жижиг хүн удирддаг гэж энэ авгай боддог юм байх даааааа
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • hi (217.212.230.96)
    sanal bichsen hvmvvs oorsdoo ymar orowdmoor oyun sanaani ervvl bys ylsawdee amnaas ni aytaihan vg garahgvi meddegvi yls boltoi
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.17.18)
    Заваан дарвагар хар авгай. Гэхдээ ерөнхийлөгчийг дэмжиж байгаа нь боолж л байна.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (202.9.47.132)
    Ene aimaar bydyyleg avgai bsn. Nondningiin songuuliar SBD-iin 6-r surguuli deerhi songuuliin bairand nohor bololtoi neg hyntei ireed hymyysiin urduur dairaad songuuli ogood bsn. Ynen bydyyleg, deerengui zantai ih l sonin sanagdsan daa.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • ss (122.201.18.58)
    argagui l mangar avgai bnooo
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (203.91.112.12)
    Зүгээр л урдах ажлаа хий дээ. Та ингэж далдаганаад муухай харагдаж байна
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.170.68.19)
    Зөв,дэмжиж байна.Оюуны боловсролтой хүмүүс аливаа юмыг сайтар ойлгож Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж байгаад талархаж байна
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 29 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК