
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал олноор үхэж, гажигтай төл гарах болсон билээ. Уг хэргийн учир шалтгааны тогтоохоор Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн шинжээчид манай улсад энэ сарын 8-нд Монголд иржээ. Гадны шинжээчид манай улсын мэргэжилтнүүдийн хийсэн шинжилгээ, дүгнэлт зэрэгтэй танилцаад хоёр хоногийн дараа буюу 10-нд Улаанбадрах сумыг зорьсон байна. Долоо хоногийн хугацаатай ирсэн шинжээчдийн багт цөмийн энерги болон хор суддал, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүд байгаа аж.
ОУАЭА-ийн шинжээчид шинжилгээгээ хаана хийх нь одоогоор тодорхойгүй байна. Дээжүүдээ авч явлаа ч урьдчилсан байдлаар дүгнэлт гаргах байх гэж ЦЭГ-ынхан үзэж байв. Гэхдээ шинжилгээг Монголд хийж магадгүй. Учир нь ОУАЭА-ийн шугамаар манай улс Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг орчин үеийн тоног төхөөрөмжтэй болгожээ. Түүнийгээ өдгөө суурилуулж байгаа бөгөөд БНСУ-аас мэргэжилтэн ирж, зөвлөгөө өгсөн байна.
Сэтгэгдэл (1)