Манай улсын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Энэ нь төрөлт
нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлдэг. Тэгвэл нийслэлийн
хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн төрөх эмнэлэг байдгаас нэгдүгээр
төрөх өргөтгөл хийж, шинэ байраа энэ бямба гарагт ашиглалтанд оруулах
гэж байна.

Манай улсын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Энэ нь төрөлт нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлдэг. Тэгвэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн төрөх эмнэлэг байдгаас нэгдүгээр төрөх өргөтгөл хийж, шинэ байраа энэ бямба гарагт ашиглалтанд оруулах гэж байна. Тус эмнэлгийн хувьд 150 ортой өргөтгөлийн байр баригдаж дууссан учир дээр дурдсанчлан энэ бямба гарагаас эхчүүдээ хүлээж авах юм. Өргөтгөлийн байранд Эрүүл мэндийн яамнаас вакум хагалгааны өрөөний хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байна. Тиймээс нэгдүгээр эмнэлэг улсдаа ганц вакум хагалгааны өрөөтэй болж байгаа юм. Ямартаа ч эмнэлгийн хамт олон ирэх бямба гаригаас эхлэн зүүн талын хаалгаар эмэгтэйчүүдээ, төрөх эхчүүдийг урд хаалгаар, амбулаториор төрөх болоогүй жирэмсэн эхчүүдийг хүлээн авах аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)