
Өнөөдөр ЗДТГ-ын удирдлагууд болон ажилчид энэ аянд нэгдэж цусаа хандивлалаа. Нэг хүн 350-400 мл цус хандивлахад гурван хүний амь авардаг гэж үздэг юм байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ХХК -ийн Баяжуулах фабрик, Цахилгаан цех, Технологийн сургууль зэрэг цех хэсгүүд сайн дураар цусаа хандивлахаа мэдэгдсэн байна. Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дэргэд "Доноруудын зөвлөл" байгуулагдсан бөгөөд цусаа өгөх хүсэлтэй бүх хүмүүс нэгдэж болох юм.
Уг аяныг Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн улаан загалмайн хороо, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар, Цусны банк хамтран зохион байгуулж байгаа юм. Сонирхуулахад иргэн В.Туул 81 литр, Д.Тунгалаг 108 литр, Х.Буянзаяа 16,5 литр цус хандивлан хүндэт донорууд болжээ.