
Цаг агаарын урдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урдчилан сэргийлэхийг сэрэмжүүлж байна. Эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж гол, ус руу явуулахгүй байх, үерийн далан дээр буухгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагаас үерийн аюултай бүсээс яаралтай нүүх мэдэгдлийг хүлээн авсан даруйд нүүх, эргээсээ халих магадлалтай томоохон гол, нуурын дэргэд ойрхон байрлахгүй байхыг зөвлөж байна. Мөн уулын ам, жалга, гуу, нам доор газарт хашаа хороогоо барихгүй байх, үерлэсэн гол мөрний усанд орох, загасчлах, малаа шахаж оруулахгүй байх, хашаа хороогоо хамгаалсан далан, шуудууг татах зэргээр сэргийлэхийг холбогдох албанаас анхаарууллаа.