Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Онгон, Түмэнцогт, Дарьганга, Мөнххаан суманд 290 гаруй ишиг үхжээ.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Онгон, Түмэнцогт, Дарьганга, Мөнххаан суманд 290 гаруй ишиг үхжээ. Хорогдлын шалтгааныг тус аймгийн малын эмч нар тогтоосон бөгөөд энэ нь өвс тэжээлийн дутагдлаас үүдэлтэй өвчин юм байна. Өдгөө тус аймгийн малын эмч нар үхсэн төлийн сэг зэмийг устгаж, өвчтэй ишигнүүдэд үзлэг хийж, селен тарьж эхлээд байгаа аж. Уг өвчин хурга, ишгэнд элбэг тохиолддог гэнэ. Ямартаа ч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хавар мал өвчлөх нь элбэг байдаг байна. Улмаар намар тарга тэвээрэг сайн авч чадаагүйгээс мал хүнс тэжээлийн дутагдалд ордог аж.
Д.Ундрах /24tsag.mn/