
Эрүүл Мэндийн Яам, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Монголын Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын Сан хамтран “Туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая” үндэсний 5-р конгрессыг өнөөдөр, маргааш хоёр өдөрт Сүнжингранд зочид буудалд зохион байгуулаж байна. Хуралд нийслэл, аймаг, орон нутгаас нийт 250 орчим зочид төлөөлөгчид оролцох бөгөөд хурлаар эх-ургийн анагаах ухааныг хөгжүүлэх, пренатал илрүүлэг, эх, хүүхдийн өвчний тандалтын тогтолцоог нэвтрүүлэх, үргүйдлийн орчин үеийн оношлогоо эмчилгээний нэгж байгуулах, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээний удирдамжуудын талаарх асуудлуудыг хэлэлцэнэ.
Т.Энхэлээ