Японы засгийн газраас манай улсад гал унтраах иж бүрэн 22 машиныг
өгөхөөр болжээ. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд өгөх энэ машинаа
ирэх пүрэв гарагт албан ёсоор гардуулахаар товложээ.

Японы засгийн газраас манай улсад гал унтраах иж бүрэн 22 машиныг өгөхөөр болжээ. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд өгөх энэ машинаа ирэх пүрэв гарагт албан ёсоор гардуулахаар товложээ. Албан ёсны гардуулалт энэ сарын 20-нд Онцгой байдлын газар байгуулагдсаны есөн жилийн ойгоор нь аврагч, гал сөнөөгч нарт өгөх юм байна. Машин орчин үеийн тоног төхөөрөмжтэй бөгөөд 16 метр өндөрт гал унтраах шат, олон тооны ус агуулах чадалтай аж.
Д.Ундрах /24tsag.mn/