Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамжийн
хугацааг дахин сунгажээ. Татварыг энэ сарын 24-нийг хүртэл Баянзүрх
дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Дүнжингарав" компанийн байранд
төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээн хурааж байна

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамжийн хугацааг дахин сунгажээ. Татварыг энэ сарын 24-нийг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Дүнжингарав" компанийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээн хурааж байна. НИТХ-аар батлагдсан нийслэлийн 2013 оны төсвийг ханган биелүүлэх, орлогын тогтвортой бааз суурийг өргөтгөн бэхжүүлэх, Автотээврийн болон өөрөө явагч хэрэглсийн албан татварын хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар Нийслэлийн татварын газар, Нийслэлийн замын цагдаагийн газрынхантай хамтран хэрэгжүүлж буй юм. Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамжийг энэ сарын 10-наар дуусгавар болгохоор төлөвлөсөн ч ийн сунгалаа.
Д.Ундрах /24tsag.mn/