Улаанбаатар хотод нийтдээ 417 мянган өрх байдаг. Эдгээрээс эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн чиглэлийн айл өрхөд маргаашнаас хогийн уут тараахаар болжээ. Харин нийслэлд ирэх, наймдугаар сард хогний уут тараах бөгөөд нэг өрхөд өнжөөд нэг буюу сард 15 уут ногдох аж. Уут нь "Азийн цагаан дагина" гэсэн бичигтэй, 60х80 см-ийн хэмжээтэй тунгалаг ногоон өнгөтэй байх гэнэ. Мөн уут тараасан газруудад 40 эргүүл хяналт хийн ажиллах аж.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)