
Монгол Францын төв, Үндэсний Соёл амралтын хүрээлэн болон “Гёте” институт хамтран “Street art” хэмээх урлагийн төрлийг Улаанбаатар хотноо хөгжүүлэх шинэ төслийг эхлүүлжээ. Уг төслийн эхний ажил нь Сансарын тунелийн ханыг урлагийн бүтээл болгох аж. Уг зургийг Франц, Германаас ирсэн уран бүтээлчид зурж байгаа бөгөөд ням гаригт дуусгах юм байна.
Төслийг нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжин ажиллаж байгаа бөгөөд Франц, Германы хамтарсан олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн түвшний таван уран бүтээлчийг нийслэл хотноо урьжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)