
Богд уулын Арцатын амны тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй барьсан гэрүүд олширсон талаар гомдол гараад байсан. Тэгвэл Богд хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс дээрх гэрүүдийг буулгахаар болжээ. БОНХЯ-наас өнөөдөр энэ талаар мэдээлэл өгөхөөр болжээ. Хэвлэлийн бага хурал БОНХЯ-нд 14.30 цагт болно.