Өнөөдөр өглөө 09.00 цагийн орчимд “Гранд плаза”-ийн хойд талд баригдаж буй 16 давхар барилгаас багц түлхүүр төмөр унаж суудлын хоёр авто машиныг эвдэлсэн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гарах үед машины дэргэд зургаан настай хоёр хүүхэд явж байсан байна. Машин байгаагүй бол төмөр хүүхдүүдийн дээрэс унах тун магадлалтай байсэн гэнэ. Тус барилгыг хятад ажилчид барьж байгаа аж. Харин барилгын компанийн нэр одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.




Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)