Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Амарбат: 90 лицензийг хууль бусаар олгосон эздийг шалгаж байна

2013-6-14
0
ЖИРГЭХ
Өнөөдөр АТГ-аас цаг үеийн болон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа, томоохон эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэргүүдийн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.  Ингээд та бүхэнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат яриаг хүргье.
9a3702a4eba5fc1cbig    Өнөөдөр АТГ-аас цаг үеийн болон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа, томоохон эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэргүүдийн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.  Ингээд та бүхэнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат яриаг хүргье.

-Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэргийн талаар?
-Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад  зарим нэг үйлдлүүдийг шалгаж тогтоосон. Тухайлбал, Хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан зэрэг үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр уг хэргийг өчигдөр Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн байгаа.

Мөн Хүү Г.Ганзулын дансаар 16 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн асуудлыг тусгаарлаж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

-Г.Дэнзэнгийн эхнэр Д.Уянгын хууль бус тендерийн хэргийн шалгалтын явц юу болж байна?
-Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Д.Уянга гэгч хүний эзэмшлийн "Говь нүүрс" компани Эрдэнэс-Тавантолгой компаниас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерийн сонгон шалгаруулалтанд хууль бусаар шалгарсан тухай асуудлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Ингээд асуудлыг Нийслэлийн прокурорт танилцуулсан хэдий ч прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж манай тогтоолыг үндэслэлгүй болгосон байгаа.

-Хэргийг шалгах явцад ямар зөрчлүүдэд эрүү үүсгэх үндэслэлтэй гэж үзсэн бэ?

-  Шалгалтаар юу яригдсаныг дурдахад “Говь нүүрс” компанийг Уянга нь худалдаж авсан байдаг. Ингээд уг компанийн эзэмшлийг нэг өдрийн дотор үнэлгээний компаниар үнэлүүлсэн.  Үнэлгээг хийхдээ тухай газар дээр очиж эд хөрөнгийг бодитоор үнэлж чадаагүй. Ингээд тэрбум төгрөгөөр үнэлсэнээр тендерт шалгарах нөхцлийг хангасан. Тендерт оролцох компани тэрбумаас доошгүй төгрөгтэй байх шаардлагыг хангаснаар  шалгарах нэг үзүүлэлтийг зориудаар бий болгосон магадлалтай байсан гэх мэт зүйлүүд  шалгалтын явцад тогтоогдсон. Нөгөө талаар шалгарсан гээд байгаа аж ахуй маань сүүлийн 5 жилийн хугацаанд  1 тэрбум 800 мянган төгрөгнөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байх ёстой шаардлага тавигдсан байсныг хангаагүй.

Үйл ажиллагааны орлого эсрэгээрээ алдагдалтай байхаар тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн буюу ерөөсөө л “Говь таур” компани шалгарах боломжгүй байхад тендерийн үнэлгээний хороо шалгаруулсан байна гэх нөхцөл байдлыг тогтоосон.

Мөн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэхийн тулд зайлшгүй Гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн газрыг эзэмшиж  байх ёстой байсан. Гэтэл тендерийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийтдээ 10 аж ахуйн нэгжид  уг тендерт оролцуулах саналыг хүргүүлсэн боловч тэдгээрээс 8 нь огт газаргүй компанийг бүртгүүлсэн. Тэгэхээр цаана нь ерөөсөө хоёр компани зохих газрыг эзэмшиж байсны нэг нь “Говь нүүрс” юм. Өөрөөр хэлбэл анхнаасаа тендер шалгаруулалт хууль бусаар явагдсан байна гэх баримтууд тогтоогдсон. Цаашид бид мөрдөн байцаалтаар сонгон шалгалт өөрөө хэрхэн яаж явагдав, үнэлгээний хороо хэрхэн ажилласан бэ гэдгийг шалгах шаардлагатай байсан. Одоо бид энэ асуудлаараа прокурорт гомдол гаргасан байгаа. Тэгэхээр прокурор энэ асуудлыг дахиж хянаж байгаа.

-С.Ганбаатар гишүүний танай дээр шалгаж байгаа гэх яриа гараад байсан?
-МҮЭХ-ны удирдлагаас МҮЭХ-ны тээвэр үйлчилгээний төв зөвлөлийн автобазын газар дээр орон сууц барих, уг баригдсан орон сууцнаас ҮЭХ-нд ажиллагсдад тодорхой хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууцаар хангаж ажлыг зохион байгуулахдаа дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэх гомдол АТГ-т ирсэн байна. Одоогоор тэд асуудлыг хянаж үзэж байгаа.

-Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон зарим нэг гишүүдийн хэрэг ямар шатандаа явж байна?

-Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга Амгаланбаатар гэх хүнээс тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд өөрийн УИХ-ын гишүүний багц хөрөнгөөс тодорхой хөрөнгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөн ямар нэг хэмжээгээр хохирол учруулсан байж болзошгүй гэх мэдээлэл Аудитын байгууллагын тайлан дүгнэлтээр тогтоогдсо. Ингээд энэ асуудлаар манайд хандсан.
Говь-Алтай аймгийн Аудитын газрын хяналт шалгалтаар гишүүдийн тойрогтой зарцуулахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэнд олгосон зарим хөрөнгө, тариалан эрхлэлтийг дэмжихээр  иргэдэд олгосон хөрөнгө, аж ахуйн нэгж хоршоодод олгосон хөрөнгө гэх зэрэг нийтдээ 421 сая төгрөгийн зээлийн асуудлыг энд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор улсын хөрөнгийг хэн хэдий хэмжээгээр, хууль бусаар захиран зарцуулсан хохирол учруулсан бэ гэдэг асуудлыг шалгаж байна.

-Дундговь аймгийн засаг дарга С.Сүхбаатарын мөрдөн байцаалт аль шатандаа явж байна?

-Дундговь аймгийн засаг дарга С.Сүхбаатар өмнө нь аймгийнхаа засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хандиваар өгсөн 25 сая төгрөгийн асуудлыг хэрхэн зарцуулсан байдлыг мөрдөн байцаалтаар шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

- Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд эрүү үүссэн гэсэн үү?
- Д.Загдсүрэнд  холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ч ойрын хугацаанд дуусна.

-УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүтэй холбоотой хэрэг шалгагдаж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байсан?
-Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүний хэрэгт  холбогдох Монгол-Израйлын хамтарсан “Шинэ технолож” компанитай холбоотой 6 тэрбум төгрөгний хохирол бүхий эрүүгийн хэрэт мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэргийн талаар зарим нэмэлт шалгалтыг хийх даалгавар манайд Прокурорын ерөнхий газраас ирсэн.  Энэ дагуу зарим нэг зүйлийг шалгаад хэргийг прокурорт шилжүүлэхийг төлөвлөж байна.

-90 лицензийг хууль бусаар олгосон. Үүнд нийслэлийн захиргааны хэргийн шүүгчид хамааралтай гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
-90 лицензтэй холбоотой асуудлын тухайд шалгалт үргэлжилж байна. Лиценз бүрийн цаана эзэмшигч, аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж яригдаж болзошгүй. Дээрээс нь лицензийн шилжилт хөдөлгөөн, тухайн лицензтэй холбоотой хайгуулын ажлын тайлан мэдээллийг бусдад худалдсан, шилжүүлсэнтэй холбоотой асуудал, уг лицензүүдийг хууль хяналтын байгууллагаар хянуулсантай холбоотой зүйлсийг зайлшгүй анхаарч үзэх өргөн хүрээтэй асуудал. Тиймээс мөрдөн байцаалт удааширж байна.

- Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийн тухайд?

- Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийн шалгалтын мөрдөн байцаах ажиллагаа дууссан. Хууь зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж шалгасан.

-Ц.Нямдорж гишүүнийг шалгаж байгаа гэсэн ШУМ тархаад байгаа. Тодорхой мэдээллийг өгөөч?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү манайд Ц.Нямдорж гишүүнийг шалгаж өгөхийг хүсч хандсан.
Нэгдүгээрт  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ямар хөрөнгийн эх үүсвэрээр өөртөө хувийн орон сууцнууд бариулсан юм бэ?. Хоёр ширхэг хувийн хаус бариулсан байна тэр асуудлыг шалгаж өгөөч гэж хандсан. УИХ-ын гишүүний хөрөнгө орлоготой асуудлыг Ёс зүйн дэд хороо хянаж шалгахаар хуульчлагдсан байдаг. Ингээд шалгаад хэрэв эрүүгийн хариулцага хүлээлгэхээр байна гэж үзвэл АТГ-т шилжүүлж шалгуулах ёстой байгаа. Тиймээс энэ асуудлыг эрх бүхий байгууллагад нь хандаж тавих нь зүйтэй гэх хариуг өгсөн.

Мөн Ц.Нямдорж нь  “Энержи ресурс” компанийн Зайсан дахь орон сууцны хотхонд түрээсийн байранд үнэ төлбөргүйгээр амьдардаг гэх асуудлыг шалгах шаардлагатай гэж  УИХ-ын гишүүн Х.Баттулга АТГ-т хандаж байсан. Ц.Нямдорж гишүүний амьдарч байгаа орон сууцтай холбоотой асуудал мөн  “Энержи ресурс” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шалгуулах тухай шүү дээ. Энэ асуудлын хүрээнд АТГ шалгаад тухайн үед Энержи ресурс компанийн ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагатай байна гэж байсан ч асуудлыг хүчингүй болгосон.  Үүнтэй Ц.Нямдоржийн асуудлыг давхар хүчингүй болгосон.

-БНСУ-ын хөнгөлөлтэй зээлийн хэрэгжилтийн талаар Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн УИх-ын гишүүн Ц.Нямдоржийг бас шалгах шаардлагатай гэж байсан. Энэ нь. Тухайн хэрэг дээр Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг сэжигтнээр тооцсон байгаа. Түүнээс биш тусад нь шалгаж байгаа зүйл байхгүй.

-Архангай аймгийн засаг даргын хэргийн явц ямар шатанд явж байна?

Архангай аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийг цагдан хорьсон байгаа. Холбогдсон хэргийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна.

-Хөвсгөл аймгийн засаг даргын орлогчийн тухайд?
- Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийн авлигын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа.

- Нисэх буудлын онгоц буух зурвасын өргөтгөлтэй холбоотой асуудал?
-Өмнөговь аймгийн нисэх буудлын онгоц буух зурвасын өргөтгөлтэй ажлын талаар шалгагдсан эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн.

-Хүмүүсийн анхаарлыг татаж бусад хэргүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

-МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх гурван хүнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Тэгвэл Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт албан ёсоор гаргасан байсныг Интерполын төвөөс бидэнд мэдэгдсэн.

Мөн "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарыг 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосмал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.9.47.132)
    Dandaa l ochnoon terbum togrod idej uusan humuus bgaa bhgui yu
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • unen (76.170.253.157)
    baychuudiin nam sandarch baigaa daa. emee oboo nar uuniig oilgoj baigaa shinjgui baterdene saix box jinxen mongol xun ch gex shig shuuguad baigaa, zaluuchuud ni zalxuuraad sanalaa ogoxgui bol emee oboo nar gangan deelee omsoj ochood l baterdeniig songono, iim l auyl nuurleed baina daa.
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.18.10)
    Шударга үнэн ялж байна. Баярлалаа та бүхэнд
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • zochin (37.250.110.84)
    avilagchiid bohiilog ard tumen bidniig gediileg ura ura
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • gowi (112.72.12.17)
    suxbaataraa chi yaasan shunaltai nowosh be nutagiin ner baasdsan nowosh ter oor gazaraa ochich idej uuwal taarna
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • dundgowi (112.72.12.26)
    manai aimgiin zasag darga gishuun 2 abilag ch ym uu yaasan ichemeer nowoshuud be suhbaatar gej neg ym haanaas garch ireed nutagiin ner baasddaad bnaa zailwal taarna
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (140.115.30.41)
    Yaasan hetsuu yum be ene MAN iihan. Dan idej uusan luibarchid baisan yum bna shde bugd eh oronoos min zailaasai idej hanasan bol
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zochin (122.201.18.15)
    Eooe iim tsag irdeg baij ee. Humuus hed naslana gej iim shunaltai bdag bna aa.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    7 цаг 17 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    8 цаг 45 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    9 цаг 14 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    9 цаг 31 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    9 цаг 34 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    9 цаг 39 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    9 цаг 57 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    10 цаг 39 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    10 цаг 45 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    11 цаг 22 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    11 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    12 цаг 29 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    13 цаг 45 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    13 цаг 59 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    14 цаг 28 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 33 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    14 цаг 47 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 57 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    15 цаг 11 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    15 цаг 34 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК