
Зургадугаар сарын эхний нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр болж байна. "Мишээл экспо", "Оргил" худалдааны төв, "Цамбагарав", "Скай" их дэлгүүр, "Бүрд" худалдааны төв, "Тэнгэр" бөөний төв зэрэг есөн цэгийн гаднах талбайд амралтын хоёр өдөр нөөцийн махыг борлуулах юм.
Ийм өргөтгөсөн худалдаа болох гэж байгаа талаар хэвлэл мэдээллээр сайн сурталсан болохоор иргэд олноор ирж мах худалдан авч байна. Жижиглэн савласан үхрийн махыг 5950, ямааны махыг 4850, хонины мах 5750 төгрөгөөр тус тус борлуулж байна. Хонины гулуузыг килограммыг нь 5500, ямааныхыг 4600 төгрөгийн үнэтэй байна.
Сэтгэгдэл (1)