
Орц:
-450гр томхон давжаа улаан лооль
-¼ стакан чидун жимс/ олив жимс/
-2 а/х шинэхэн орегано навч эсвэл 2 жижиг халбага хатаасан орегано
-Хар перц
Давс
8 зүсэм талх
2 хумс сармис утрааш нь нарийхан зүссэн
Бэлгэх арга:
1. Зуухаа 135 градуст халаана. Улаан лоолио тавцан дээр өрнө. Тал тосоо улаан лоолин дээрээ тараан асгаад oregano-гоо цацна. Дээр нь багахан хар перц нунтаглан цацаад халаасан зуухандаа хийн улаан лоолио 40 минут шарна.
2. Талхаа тавцан дээр тавиад ил гал дээр тохируулаад талхныхаа хоёр талыг шаргалтаж шарагдтал шарна.
3. Шарсан талхнуудыхаа нэг тал дээр арилгасан сармисаа үрээд үлдсэн тос 1/2 амттаны халбага давсаа цацаад шарсан улаан лоолио талхан дээрээ тавин сервислэнэ.