Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн хамт олон 2011 онд 5-8 хүртэлх, 12 болон 18 насны мянга гаруй хүүхдийн дунд шүдний цооролт өвчний тархалт хэр байгааг судалжээ. Өмнө нь энэ төрлийн судалгаа огт хийж байгаагүй аж. Ингээд энэ судалгаанаас хүүхэд залуучуудын дунд шүдний өвчлөл өндөр тархалттай байгааг илрүүлжээ. Үүнээс бага насны эрэгтэй хүүхдийн дунд шүдний өвчлөлийн тархалт 88, эмэгтэй хүүхдийн дунд 90 хувь байна гэж гарсан байна. Нийт дүнгээрээ шүдний өвчний тархалт 89 хувь байжээ. 24tsag.mn



















































