
Засгийн газраас баталсан найман хувийн хүүтэй орон сууцный зээл өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Иргэд та бүхэн орон сууцны зээл авахыг хүссэн бол Монголбанкны шалгуур хангасан арилжааны бүхий л банкуудаар дамжуулж зээл авах боломжтой. Иргэд 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой юм байна. Зээл авахыг хүсэгчид урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөхөөр тусгажээ. Өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэдийн хувьд ч ялгаагүй өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж, дээрх хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжийг бүрдүүлжээ.