
Гадаадад байгаа иргэдийн санал хураалт дууссантай холбогдуулан сонгуулийн ерөнхий хороо 15.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. Гадаадад байгаа иргэдийн санал хураалт өнөөдөр Монголын цагаар 10.00 цагт дуусгавар болсон бөгөөд одоогоор нийт сонгогчдын 60 гаруй хувь нь саналаа өгөөд байгаа юм.
Хамгийн сүүлд Нью-Йорк, Сан-Франциско хотод амьдарч буй монголчууд саналаа өгчээ.
Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс нь буюу Дипломат төлөөлөгчийн газруудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа аж.