НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1997 оны шийдвэрээр жил бүрийн 06 сарын 17-ны өдрийг “Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн уриа нь жил бүр өөр өөр байдагаараа онцлоготой. Жишээ нь 2009 оны сэдэв нь “Хөрс, усаа хамгаалах нь бидний ирээдүйн баталгаа мөн” байсан бол 2010 оны сэдэв нь “Хөрсөө тордож, амьдралаа тэтгэе” байжээ. Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийн зорилго:
- Олон улсад цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөх
- Цөлжилтийн хор уршиг, түүнтэй тэмцэх арга замуудыг санал болгох
- Зарим тохиолдолд дасан зохицох арга замуудыг санал болгох, эрэлхийлэх
Дэлхийн улс орнууд энэ өдрийг олон нийтийн арга хэмжээ, уулзалт, цуглаан зохион байгуулах хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.



















































