Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Буянт-Ухаа боомт дахь алба өчигдөр Хилийн шалган нэвтрүүлэх боомтоос зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцлоо. Тус алба энэ үеэр иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, тараах материал бэлтгэн, үйлчлүүлэгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.







