Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт Арцатын ам харьяалагддаг.
Арцатын ам нь Газрын тухай хуульд зааснаар Улсын тусгай хэрэгцээний
газар юм. Тусгай хамгаалалттай газарт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй
этгээд газар эзэмшихийг хуулиар хориглосон байдаг.

Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт Арцатын ам харьяалагддаг. Арцатын ам нь Газрын тухай хуульд зааснаар Улсын тусгай хэрэгцээний газар юм. Тусгай хамгаалалттай газарт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хуулиар хориглосон байдаг.
Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөвшөөрөлгүй 40 гаруй гэр барьжээ. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчиж буй үйлдэл юм.
Иймд тус дүүргийн Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран Арцатын аманд зөвшөөрөлгүй барьсан гэрүүдийг албадан чөлөөлөх арга хэмжээ авч эхэлжээ.