Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ганхүү: Бүтэн зууны өмнө жоотуугаар метро тавьж болсон байхад бид өнөөдөр хийх ёстой

2013-6-18
0
ЖИРГЭХ

cdfghsrthНИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүүтэй ярилцлаа.

-Та багагүй хугацаанд Улаанбаатар хотыг метротой болгох тухай ярьсан. Харин өнөөдөр хүн бүр ярьж, хийхээр төлөвлөж байна. Таны хувьд энэ ажилд гар бие оролцож байгаа байх аа?  

-Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг. Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 2004 онд Улаанбаатар хот сая дахь иргэнээ өлгийдөн авч байхад “Нийслэл дэлхийн метрополис хот боллоо. Метрополис хотод заавал метро байх ёстой” хэмээн хэд хэдэн үндслэлээр нийтлэл бичиж байсан юм, би. Тухайн нийтлэл гарснаас хойш найз нөхдийн болоод зарим улстөрчдийн хүрээнд бага зэрэг басамжлах, шоолох, үл итгэх хандлагууд давамгайлж байсан. Нийтлэлийг харсан хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь л “яагаад байж болохгүй гэж” хэмээн ярьж байлаа. Харин арваад жилийн дараа буюу өнөөдөр эргээд харахад байдал өөр болсон байна. Сонгуульд оролцсон 17 намын дийлэнх нь, парламентад суудалтай таван нам бүгдээрээ Улаанбаатар хотыг метротой болгоно гэж мөриийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ бол арван жилийнх өмнөхтэй харьцуулбал дэвшил. Нэг үеийг бодвол хүмүүс метро байгуулагдсанаар замын түгжрэл, утаа униар, авто осол буурна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Ингээд өнөө жилээс  шинэ удирдлагууд нийслэлийг авлаа. Бид эрч хүчтэй ажиллаж “Метро” төслийг шуурхай хийж эхэлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн гуравдугаар сард “Метро” төслийг НИТХ баталсан юм. Одоо бид төслөө УИХ, Засгийн газарт өргөн барьж хэлэлцүүлэх зам үлдсэн. Мөн уржигдар буюу зургадугаар сарын 9-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Зам, тээврийн сайд А.Гансүх уг төслийг танилцуулснаар төрийн гурван өндөрлөг “Нийслэлд шаардлагатай” хэмээн зөвлөмж гаргасан. Шууд хэлбэл энэ төсөл нийслэлийн хэмжээнээс хальж, төрийн, улс орны бодлого болж байна гэсэн үг.

-Урьдчилсан судалгаа хийгдсэн гэсэн. Нийслэл хэрхэн өөрчлөгдөж хаагуур метроны зам тавигдах юм бол. Эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөгөөр метроны зам тавьж дараа нь босоо тэнхлэгийг холбоно гэл үү?

-Төрийн өндөрлөгүүд 2013 ондоо багтааж “Метро” төслийн бүтцийг тодорхойл гэсэн. Ямар бүтэцтэй байх юм, төрийн өмчит байх уу, хувийн өмчит байх уу энэ бүх зүйлийг судалгааны үндсэн дээр бий болгож өртөг зардлыг нь тодорхойлж хаанаас мөнгө босгож болох вэ гэдгийг судал гэж бас хэлсэн. Тэгэхээр энэ төсөл маань энэ жилээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс “Өдрийн сонин”-оор дамжуулан Японы Засгийн газар, олон улсын байгууллага “Жайка”-д төслийн судалгааны ажлыг хариуцан хийж өгсөнд талархлаа гэж нийслэлийн иргэдийнхээ өмнөөс хэлмээр байна. Би метро гэдэг зүйл ярьж эхэлснээсээ хойш их олон судалгааг хийсэн. Очсон газар бүртээ метрог нь үзэж сонирхож явлаа. Харин “Жайка”-гийнхан Монголын цаг уур, бусад нөлөөлөлд тохирсон системийг гаргаж ирсэн юм. Төслөөр Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км-т 14 өртөөтэйгээр байгуулагдана. Ингэхдээ таван өртөө нь  газрын доор, нэг өртөө нь газрын гадарга дээр, үлдсэн нь газрын түвшнээс өргөгдсөн байдлаар баригдах юм. Төсөл маань хоёр үе шаттайгаар хийгдэнэ. Эхний шат буюу бидний төлөвлөж байгаа 17.7 км метро 2020 онд дуусах бол дараа нь Долоон буудлаас Буянт-Ухаа хүртэл метро тавих ажил хийгдэнэ. Давхар зураг төсөл нь хийгдээд явна. Гэхдээ эхлээд төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Метротой болсноор ямар давуу талууд бий болох вэ. Замын түгжрэлээс эхлээд асуудлууд шийдэгдэх байх л даа?

-Метро гээд ярихаар хүний толгойд нийтийн тээврийн асуудал орж ирдэг. Үндсэндээ нийтийн тээврийн асуудлыг шийдэхээс гадна олон талын ач холбогдолтой. Хамгийн адаглаад утаанаас үүдэлтэй хорт хийг 18 хувь хүртэл бууруулах тооцоо гарсан байгаа. Аюулгүй байдлын тухайд гэвэл Энхтайваны өргөн чөлөөгөөр, тэр дундаа бага насны хүүхэд авто осолд өртдөг байдал бараг зогсоно гэж хэлэх байна. Яагаад вэ гэвэл метроны зам барьснаар иргэд зам дээгүүр гарах ямар ч шаардлагагүй болно. Дандаа нүхэн гарц буюу өргөгдсөн гарцаар гарах боломжтой болох юм. Мөн төв зам дагуу автомашины нэвтрэх чадвар 25-30 дахин нэмэгдэх юм байна лээ. Учир нь төв замаар автобус, троллейбус, бага оврын автобус явуулах шаардлагагүй болж явган зорчигч нь нүхэн болон өргөгдсөн гарцыг сонгохоор шууд явж байгаа тээврийн хэрэгсэлд ямар нэгэн саад учрахгүй гэсэн үг. Ингээд суллагдсан автобуснуудыг бусад чиглэл рүү өгөх боломж бас нээгдэж байгаа юм.

-Метро баригдсанаар хичнээн ажлын байр нэмэгдэх юм бол оо. Метроны зам дагуу үйлдвэр, үйлчилгээний газрууд байгуулагдах боломж байдаг?

-Метротой болсноор Монгол Улсын 150 мянган иргэн ажлын байраар хангагдаж олон аж ахуйн нэгжүүд шинээр бий болно. Үүнийг дагаад нийслэлийн төсөвт жилд 250-260 сая ам.доллартай тэнцэх татварын орлого орохоор харагдаж байгаа. Яг метроны үйлчилгээний ажлын байр гэдэгт нэг мянга гаруй хүний л асуудал яригдана. Харин үлдсэн 149 мянган хүн нь хаана ажиллах вэ гэвэл Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх зайд газар доорх хот бий болгохоор төлөвлөж байгаа юм. Би өнгөрсөн өвөл Канадын Торонто, Монтреал хотуудаар явлаа. Тэгэхэд гадаа хасах 30 хэм давж хүйтэрч байхад иргэд нь өмд, цамтай явж байсан. Учир нь тэдний хотын зохион байгуулалт нь их өвөрмөц хийгдсэн юм билээ. Гадагшаа гарахыг хүсэхгүй бол бүтэн өдөржин дотор байж болдог. Гэрээсээ гараад метро руу орж ажилдаа ирнэ. Ажлаасаа метрогоор яваад дэлгүүр хэсчихнэ. Үйлчилгээний газар, кино театр, баар ресторанууд нь бүгд газар доороо байж байдаг. Энэ мэтээр Улаанбаатарт ч гэсэн өвөл хүйтэн болдог учраас дээр дурдсан хэсэгт газар доорх хот бий болгох гэж байгаа юм. Энд л яриад байгаа 149 мянган ажлын байр бий болно. Үсчин, кинотеатраас эхлээд байж болох бүхнийг энэ л хэсэгт  байгуулах боломжтой. Мөн “Park and go” систем байдгийг нэвтрүүлэхээр болж байна. Тодорхойлбол метроны эцсийн буудал дээр хэдэн мянган автомашины зогсоолыг бий болгох юм. Давхар, далд, дан гээд. Ямар учиртай вэ гэвэл алслагдсан дүүргээс ирж буй хүмүүс метроны эцсийн буудал дээр машинаа тавьж болно. Тэгээд метрогоороо зорчиж, метроны тасалбараараа зогсоолынхоо төлбөрийг хийдэг юм байна. Үүнийг нэвтрүүлж хоёр эцэст нь авто зогсоолууд байгуулж өгнө.

-Метроны системийг нэвтрүүлчихвэл нэг захаас нь нөгөө зах руу нь хүртэл хэдэн минут явна гэсэн үг вэ?

-Өнөөдөр бизнес эрхэлж байгаа, ажлаа хийж байгаа хүмүүст мөнгөнөөс гадна хамгийн хэрэгтэй дараагийн асуудал нь цаг хугацаа байдаг. Өчигдөр хотын төвөөс Амгалан орохын тулд нэг цаг 20 минут явж байна. Харин метротой байсан бол 10 хүрэхгүй минутын дотор л оччихно шүү дээ. Энэ мэтээр шууд болон, шууд бус давуу талууд олон байна.

-2020 он гэдэг байж болох хамгийн богино хугацаа. Тэр цагт метроны давуу талыг хүмүүс мэдрэх биз. Харин барьж байгуулагдахад хөрөнгө хүч ихээхэн шаардагдах байх?

-Ойролцоогоор нэг тэрбум 500 сая ам.доллар болно гэж яригдаж байгаа. Энэ бол урьд өмнө Улаанбаатарт хийгдэж байгаагүй томоохон төсөл, хөрөнгө оруулалт. Гэхдээ метро төслийн хувьд байж болох хэмжээ гэж яригдаж байна. Баруунаас зүүн тийш сунасан, голоороо  нэг төв замтай ийм хотод эхний ээлжинд ганц зам барихад л хангалттай байдаг юм байна. Энэ хөрөнгийг богино хугацаанд олох бүрэн боломжтой. Төр ба хувийн хэвшил, Засгийн газрын буцалтгүй тусламж, удаан хугацааны зээлүүд ч авах боломжтой. Японы Засгийн газар л гэхэд нийт хөрөнгө оруулалтын 50 хүртэлх хувийг нь санхүүжүүлье гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ “Хөгжлийн албан ёсны тусламж” зээлийн хүрээнд 30-40 жилийн хугацаатай, эхний таван жил хүү төлөлгүй зээл авах боломжийг нээж өгч байгаа. Үлдсэн 35 жилд нь 0.2 хувь байдаг. Нью Дели, Ветнамын Ханойд яг энэ зээлийн хүрээнд метро баригдаж байна. Үүнээс гадна бонд гаргах гэх мэтээр хөрөнгийг босгож болохоор байна. Мөн нийслэл энэ жилээс бие даан бонд гаргах эрх зүйн орчинтой болсон.

-Санхүүжилтийг олж болох байх. Харин яаж, ямар хөрөнгөөр эргүүлж төлөх бол?

-Улсын төсөвт дарамт болохгүй байх бүх гаргалгааг хайж байна. Гэхдээ 200 орчим сая ам.доллар төсвөөс яалт ч үгүй гарна. Энэ мэтээр хөрөнгө оруулалтыг хийсний дараа яаж зардлаа нөхөх вэ гэдэг асуудал босно. Нийт орлогын 30-40 хувийг нь тасалбарын олдог юм билээ. Харин хамгийн их орлого оруулдаг хэсэг нь түрээс. Мөн реклам сурталчилгаа явуулах хамгийн боломжтой орчин болдог. Бидний тооцоогоор 2020 он гэхэд өдөрт 300 гаруй мянган хүн, 2030 он гэхэд өдөрт 500 мянган хүн зорчих судалгаа гарсан. Тэгэхээр бүх сурталчилгаа газар дор орох нь. Энэ мэтээр богино хугацаанд зардлаа нөхөх боломжтой. Тендер зарлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулна. Тэгэхэд хэзээ бид зарлагаа нөхөх вэ гэдэг судалгааны хариу он сартайгаа гарах байх. Бүтээн байгуулалт 2016 оноос эхэлж 2020 есдүгээр сарын 1-нд тууз хайчлах боломжтой болно.

-Орон оронд олон төрлийн метро байна. Алийг нь манайх сонгох вэ?

-Бидэнд санал болгож байгаа нь “MRT” гэдэг метро байгаа юм. Энэ нь газар доогуур болон газар дээгүүр явах чадвартайг хэлж байгаа юм. Мөн жилийн дөрвөн улиралд саадгүй ажиллах чадвартай. Тиймээс бидэнд хамгийн тохиромжтой нь “MRT”. Метрог 150 жилийн өмнө Лондонд жоотуугаар газар ухан барьж болсон байхад бид өнөөдөр, хөгжлийн энэ эринд, хүчтэй техникээр хийж ёстой.

-Энэ төсөл бүтэлгүйтнэ гэж төсөөлөх ч эрхгүй биз дээ?

-Ажил хийж байгаа хүнд алдаа оноо байх нь ойлгомжтой. Гэхдээ тийм муу байдалд орох магадлал бараг байхгүй. Тэгээд ч одоо нийслэлчүүд маань нэг тийм гоё хандлагатай болчихож. Ялангуяа АТГ, хууль цагдаагийн газар нь эрч хүчтэй ажиллаж байна. Их ч олон хүн “Ганхүү одоо л нэг сайхан амьдрах нь. Буруу замаар тээсэн мөнгө будаа болдгийг харуулж байна” гэж хэлж байна. Шууд хэлбэл хүмүүсийн хандлага тийм гоё сайхан руу тэмүүлэлтэй байна. Удахгүй, Улаанбаатарт засвар хийчихсэний дараа нийслэлдээ тансаг амьдрах боломж байна. Одоо жаахан л хүлээцтэй хандаж, зөвөөр хүлээж авах хэрэгтэй байгаа.

Л.МӨНХТӨР  

  

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
АН-ын Үндэсний бодлогын гишүүн Ж.Отгонбаярыг хохирогчид нөлөөлөлж болзошгүй хэмээн хорьжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (65.28.43.7)
    Unuuh Japanchuudaar bariulah yuu bolson be, tegeed ch UB gazar hudluliin huchtei busend baidag gedeg, gazryin gund bish gazryin gadarguu deer barival arai l ayuul osol n" baga, hurungu mungu hemneh bolov uu?!
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (65.28.43.7)
    Ganhuu hujaa ajilchdad jootuu bariulaad UB-iin metrog barih gej baigaam uu?
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.72.243.229)
    Наад нэг загасан нүдтэй нөхөр чинь юу гэж бүлт шаагаад байнаа.Алтайд доромжлуулаад тэнэж байхдаа таарсан амьтан.Голын хөндий дагсан манай хотод метро бол усгүй болгох л эхлэл тэрний оронд газарын түвшинөөсөө дээр барих нь зардлаасаа эхлээд нүх ухаснаас хямд шүү дээ тэнэг загасаа.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.156.20)
    Энэ согтуу нөхөр чинь хэн бэ ямар сонин царайтай монгол вэ?
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin (210.91.28.163)
    Bitgii shantraarai mash zov,, ali hediin tsag ni bolson.Bid nar aliin bolgon hiie, buteey gesen chadaltai humuusee doosh ni hiih yum be,, hedii boltol,, Uragshaa Ganhuu demjij baina shuu
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Пиво (122.201.18.182)
    Элий балай уусан пивондоо согтчсон уу
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (141.70.81.148)
    50 jild amjij metro baril gaihi!!!
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.18.19)
    metro mongold zohihgui ee,enenii esreg utaatai adilhan,eserguutseh heregtei.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin (202.21.105.1)
    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг Улсын драмын эрдмийн театрын хажууд байршилтай "IRISH PUB GRANDKHAAN" ХХК-н үүдний нийтийн эзэмшлийн 30 машины зогсоолыг хааж зуны задгай пивоны газрыг жил бүр байгуулж ажилуулдаг байсан. Энэ жил ажиллуулахгүй байх гэж бодсон чинь ажиллуулахаар бэлтгэлээ хийж байна. Яагаад ингэж бодсон бэ? гэхээр энэ компанийн захирал "хан брой" хэмээгч Г. Ганхүү Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон өөрөөр хэлбэл нийслэлийн хөгжил, ируудүйн төлөө, машины түгжрэл, машины зогсоол, хог, утааны төлөө санаа тавьж ажиллах /метро ярьдаг шигээ/ үүрэгтэй бөгөөд тийм ухамсартай хүн гэж бодсон юм. Түүнээс биш тэртээ тэргүй хүрэлцэхгүй байгаа машины зогсоолыг хааж хувийн эрх ашгийн төлөө согтууруулах ундаа зарж ард түмнийг хордуулж баяжихын тулд сонгогдсон гэж бодоогүй юмаа. Г. Ганхүү та нийтийн эзэмшлийн машины зогсоолыг чөлөөлж пивоны газраа хааж, метрогоо байгуулаачээ
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Bona (202.55.180.200)
    Chadnaa.Chadna gedegt n itgeltei baina.Metro barih tsag n uugan aali 2004 on baisiin.heterhii oroi metrogoo barih gej bnshuu.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.11.193.238)
    Gankhuu zuv shuu urag*****
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.11.193.238)
    Chadah uu medehgui l yum
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.11.193.238)
    Amjilt
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin (103.11.193.238)
    hurdan Metro toi bolooroi
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.21.33)
    олон улсын жишигээс хамаагүй өндөр үнээр барина гэж дуулсан. япончуудаар л бариулмаар байна. япончууд тэгвэл элбэг 100 жилийн баталгаа өгнө дээ.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
    6 цаг 46 мин
  • Монгол Улсад мөрдөж буй ажил, мэргэжлийн ангилал 2010 оноос хойш шинэчлэгдээгүй байна
    7 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Парагвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 22 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шотландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шведийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 36 мин
  • 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
    7 цаг 59 мин
  • Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр: 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өссөн
    8 цаг 27 мин
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 33 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    8 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д хувийн хэвшлийн төлөөллийг оруулж, хяналт, менежментийг сайжруулахад хамтран ажиллана
    8 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Чехийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    8 цаг 46 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Босни ба Герцеговины шигшээ багийн бүрэлдэхүүн
    8 цаг 52 мин
  • Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
    8 цаг 52 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
    9 цаг 1 мин
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
    9 цаг 59 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
    10 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Германы шигшээ багийн бүрэлдэхүүн
    10 цаг 37 мин
  • ДАШТ-ийг шүүхээр томилогдсон Сомали улсын шүүгчийг АНУ хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ
    10 цаг 45 мин
  • “Татьяна” жүжиг Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно
    11 цаг 10 мин
  • С.Бямбацогт: Хэвлэн нийлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
    11 цаг 21 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Түргэн сумын Эрүүл мэндийн үйлчилгээний асуудалтай холбоотой иргэний гомдол нэмэгдэж байна
  • ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
  • Нидерланд улс 18 сая орчим хүн амтай ч 20 гаруй сая дугуйтай
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • FIFA WORLD CUP 2026: Азийн хамгийн хүчтэй төлөөлөл Япон, БНСУ-ын шигшээ багуудын бүрэлдэхүүн ба боломж
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
24 баримт
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК