Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6
км авто замын зорчих хэсгийг өнөө орой 22 цагаас эхлэн найм хоногийн
хугацаатай хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр болжээ.

Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6 км авто замын зорчих хэсгийг өнөө орой 22 цагаас эхлэн найм хоногийн хугацаатай хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр болжээ. Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1.2 км авто замыг шинээр барих ажлыг “ОДНД” ХХК 65 хувьтай гүйцэтгэж байгаа юм байна. Хуучин эцсээс хойшхи 2.4 км-т хучилтын ажил дуусч, зорчих хэсгийг нээсэн бөгөөд явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил явагдаж байгаа ажээ.