Дорнод аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох Хэрлэн сумын иргэн Ц.Мөнхзоригт буцалтгүй тусламж гардууллаа. Иргэн Ц.Мөнхзориг нь цэргийн албанд татагдан алба хааж байх үедээ осолд орж хөдөлмөрийн чадвараа 100 хувиар алдсан бөгөөд одоогоор эхнэр, 0-6 насны 3 хүүхдийн хамт 3 дугаар багт түрээсийн байранд амьдардаг, тахир дутуугийн тэтгэврээс өөр орлоггүй юм байна. Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох иргэн Ц.Мөнхзоригийг цэргийн алба хааж байх үедээ осолд орж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж ажил эрхлэх бололцоогүй, өөрсдийн гэсэн орон гэргүй зэрэг амьдарлын нөхцөлийг харгазлан 600.000 мянган төгрөгийн буцалтгүй тусламжыг өнөөдөр гардууллаа. Мөн Дорнод аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээр дамжуулан иргэн Ц.Мөнхзоригт Нийгмийн халамжын тухай хуулийн 13.1.1-д заасан асаргааны тэтгэмж 13.5.7-д заасан амьжиргааг дэмжих мөнгөн тусламжид хамруулсан бөгөөд одоогоор гэр авахад нь зориулж нэг удаагийн мөнгөн дэмжлэг болох 1.200.000 мянган төгрөг нийт 1.800.000 мянган төгрөг олгоод байгаа юм.


















































