Өнөөдөр Ховд, Увс, Баян-Өлгийн ихэнх нутгаар, Булган, Өвөрхангай, Архангай болон Хөвсгөлийн ихэнх нутгаар өдөртөө үүлшин, зарим газраар түр зуурын бороо орно. Маргааш нөгөөдрөөс төвийн, баруун зүгийн нутгаар, 22, 23-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Нөгөөдөр буюу 21-нд салхи баруун болон төвийн нутгийн зарим газраар, 22, 23-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, баруун аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хоёроос гурав хоног бага зэрэг сэрүүсч өдөртөө агаарын хэм 16-20 градус болох гэнэ. Харин энэ сарын сүүлээр говийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 22-26 хэм болж дулаарах төлөвтэй байна.